Монгол, Хятадын сэтгүүлчид Чингис хотод чуулна

🕔 2016/08/16 15:43

 

"Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-ыг ирэх амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 19-21-ний хооронд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо зохион байгуулах болсноо өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээлэв. Монгол Улс,БНХАУ-ын хооронд байгуулсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулахаар болсон юм.

Энэ удаагийн форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөх аж. Мөн "Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян” нэртэй Өвөрмонголын IV соёлын өдрүүдийг Улаанбаатар хотноо энэ сарын 18-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Соёлын өдрүүдэд монголчууд Хятад, Өвөрмонголын урлаг соёлын тоглолтыг үзэж, Хөх хотын ногоон байгууламж, эртний түүхийг өгүүлсэн уран зургийн үзэсгэлэнгээр аялах боломжтой гэнэ.

Түүнчлэн МУГЖ, дуучин С.Жавхлангийн дуулсан "Алсад суугаа ээж” дууг дуулж олны хайрыг хүртсэн дуучин хүү Б.Уудам болоод түүний Таван тансаг Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны чуулгын концерт болох юм байна.

Д.Одскачать dle 12.0

Санал болгох