ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ИРГЭДЭЭС ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА

🕔 2017/04/07 13:26

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ИРГЭДЭЭС ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА

 

Дархан-Уул аймгийн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр хоёр зорилт дэвшүүлсний нэг нь Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Энэхүү зорилтын хүрээнд "Төр, нийгмийн түншлэл-2017” аймгийн зөвлөгөөнийг саяхан буюу өнгөрөгч 3 дугаар сарын 24-ний өдөр аймгийн ЗДТГ-аас эрхлэн зохион байгуулж, төр төрийн бус байгууллагууд хамтын ажиллагаагаагаа тодорхойлсон билээ.

Зөвлөгөөний үр дүнд төрийн захиргааны байгуулагуудаас ТББ-тай бүтээлчээр хамтран ажиллахын тулд иргэд аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн төсөл, хөтөлбөрийг 300 орчим сая төгрөгөөр санхүүжүүлж ажиллахаар болсон билээ. Энэ хүрээнд төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн батлаж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилтын хүрээнд үйлдвэржилт, дэд бүтцийн болон нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр төслийн хүрээнд ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан байна. Улмаар ААНБ, иргэдээс хэрэгжүүлэх төслийн саналыг хүлээн авахаар болсныг өнөөдөр /2017.04.07/ хэвлэл бага хурлаар дамжуулан иргэд олон нийтэд мэдээллээ.

Аймгийн орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр, төсөл арга хэмжээ ангиллын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах журамд зааснаар үйлдвэрлэл дэд бүтцийн чиглэлээр нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг, нийгмийн бодлогын чиглэлээр нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг зарцуулах юм байна. Иргэний ирүүлсэн төслийн дээд хэмжээ 3,0 сая хүртэл, аж ахуйн нэгж байгууллагын ирүүлэх төслийн дээд хэмжээ 10.0 хүртэл сая төгрөг байх юм байна. Төслийн 70 хувиас дээш нь капиталжих буюу биет эд, зүйлс, 30 хүртлэх хувь нь биет бус байхаар тусгагдсан байх. Мөн тухайн үйл ажиллагааг нэг жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн дадлага туршлагатай олон нийтэд танигдсан байх, татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх, хуулийн этгээд тухайн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх зэрэг шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулах юм байна.

Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх төслийг 4 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгож хүлээн авах бол хүлээн авах үйлдвэрлэл дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх төслийг 4 дүгээр сарын 20-ноор тасалбар болгон хүлээн авах юм байна.

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ТӨСӨВ БОЛОН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ АНГИЛАЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Аймаг, орон нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, төсөл арга хэмжээг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ажлын хэсэг /цаашид "Ажлын хэсэг”/-ийн үйл ажиллагаатай холбогдон гарах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. "Ажлын хэсэг”-ийг аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулж, ажиллуулна.

1.3. Ажлын хэсэг нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 7-оос дээш хүний бүрэлдэхүүнтэй сондгой тоотой байна.

1.4. Санхүүжих эх үүсвэр нь: Дархан-Уул аймгийн "Орон нутгийн төсөв” болон "Орон нутгийн хөгжлийн сан”

1.5. Хамрах хугацаа: Тухайн төсвийн жилд хэрэгжих бөгөөд дараагийн төсвийн жилдтөслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн үйл ажилгааны журмын 3.1 заалтад өөрчлөлт оруулах

Хоёр.Төслийн хамрах хүрээ

2.1.1.Төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ нь хөтөлбөр, дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилго, зорилтуудтайуялдсан байна.

2.1.2. Үйлдвэрлэл, дэд бүтцийн чиглэлээр нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг, Нийгмийн бодлогын чиглэлээр нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг зарцуулна.

2.1.3. Иргэний ирүүлсэнтөслийн дээд хэмжээ 3.0 сая хүртэл,аж ахуйн нэгж байгууллагын ирүүлэх төслийн дээд хэмжээ 10.0 хүртэл сая төгрөг байх

Гурав.Төсөл хүлээн авах

3.1. Ажлын хэсэг хуралдаж санхүүжилт хүссэн төслүүдийг хүлээн авах хугацааг тохирч хэвлэл мэдээллээр олон нийтэд нээлттэй мэдэгдэнэ.

3.2. Төслийг хэвлэл мэдээллээр зарласнаас хойш ажлын хэсгийн нарийн бичгийн дарга болон асуудал хариуцсан мэргэжилтэн төслийг хүлээн авна.

3.3. Хөтөлбөр, төслийн асуудалхариуцсан мэргэжилтэн хүлээн авсан материалыг төслийн нэгтгэсэн бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.

3.4. Иргэн, хуулийн этгээд нь санхүүжилт хүссэн материалыг биеэр болон шуудангаар ирүүлнэ. Асуудал хариуцсан мэргэжилтэн шуудангаар ирсэн төсөлтэй танилцаж шаардлага хангаагүй төсөлд ажлын 10 хоногийн дотор хаягийндагуу болон утсаар хариу өгнө.

3.5. Төслүүдийн талаар боловсруулсан танилцуулга, мэдээллийг ажлын хэсгийн хурал хуралдахаас ажлын 3 хоногийн өмнө ажлын хэсгийн гишүүдэд цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.

Дөрөв. Төсөлд тавигдах шаардлага

4.1. Дараах шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулна. Үүнд:

  • Төслийн 70 хувиас дээш нь капиталжих /биет эд, зүйлс/, 30 хүртлэх хувь нь /биет бус/байхаар тусгагдсан байх.
  • Тухайн үйл ажиллагааг 1 жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн, дадлага туршлагатай, үйл ажиллагаа нь олон нийтэд танигдсан байх
  • Татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх
  • Тухайн үйл ажиллагааг явуулахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгсэлтэй, ажлын байрны нөхцөлийг зохих стандартын дагуу бүрдүүлсэн байх.
  • Хуулийн этгээд нь тухайн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх. / Улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх/
  • Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтыг харгалзана.

4.2. Бүрдүүлэх материал

4.2.1. Дэмжлэг хүссэн хүсэлт

4.2.2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбар 1%/

4.2.3. Тусгай зөвшөөрөл /Шаардлагатай тохиолдолд, хуулбар 1%/

4.2.4. Татварын албаны тодорхойлолт

4.2.5. Шүүхийн шийдвэрийн албанаас хугацаа хэтэрсэн өр зээлгүй гэх тодорхойлолт

4.2.6. Төсөл /Хуулбар 4 хувь/

4.3. Журмын 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4, 3.2.5 дахь заалтууд Төрийн бус байгууллагад хамаарна.

4.3.1.Журмын 3.2.1, 3.2.3, 3.2.4, 3.2.5 дахь заалтуудИргэндхамаарна.

Тав: Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн үйл ажиллагаа

5.1. Төслүүдийн материалтай танилцан хэлэлцэж тухайн төсөлд санхүүжилт олгох, эс олгох талаар шийдвэрийг ажлын хэсгийн гишүүдийн олонхийн саналаар гаргана.

5.2. Дараах шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулна.

5.2.1 Төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ нь хөтөлбөр, дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилго, зорилтуудтайуялдсан байх.

5.2.2. Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын 3 дугаар хавсралт /Орон нутгийн сан хөтөлбөр, арга хэмжээг тодорхойлох маягт/-д туссан материалыг бүрдүүлэх. Үүнд:

1/ Хөтөлбөр, төслийн нэр

2/ Хөтөлбөр, төслийн байршил, хүчин чадал, чиглэл, үйл ажиллагаа

3/ Хөтөлбөр, төслийн хэрэгжүүлэх хугацаа

4/ Хөтөлбөр, төслийн үндэслэл

5/ Хөтөлбөр, төслийн төсөвт өртөг

6/ Хөрөнгө оруулалтын төслийн хувьд цаашид ашиглалттай холбоотой нэмэгдэх урсгал зардал

7/ Хөтөлбөр төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр бий болох үр өгөөжийг хэдэн хүн хүртэх

8/ Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх

9/ Аймаг сумын иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх.

10/Хүрэх үр дүн, зорилт нь тодорхой байх

Зургаа: Төслийн үйл ажиллагааг тайлагнах, хяналт тавих

6.1.1 Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд захиалагч байгууллага хяналт тавих бөгөөд зөрчил дутагдлыг арилгах үүргийг аймгийн Засаг дарга хариуцна.

6.1.2 Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад2-оос доошгүй удаа захиалагч байгууллагашалгалт хийж,нэгдсэн дүнг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийнхуралдаанд танилцуулах.

Долоо: Хариуцлага

7.1.1. Орон нутгийн төсөв болон ОНХСангийн хөтөлбөр төслийн жишиг бичиг баримт боловсруулах, батлах, сонгон шалгаруулах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, зохион байгуулахад зөрчил гаргасан этгээдэд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна.

7.1.2. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, санхүүжилтийг өөр зориулалтаар ашиглах, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

7.1.3 Энэхүү журмын хэм хэмжээг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид дахин хөтөлбөр төслийн сонгон шалгаруулалтад орох эрхийг хязгаарлана.

скачать dle 12.0

Санал болгох