Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдав
🕔 2016/08/12 13:10
Дархан-Уул аймгийг 2017-2020 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж,анхны хурлаа хийжээ. Ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд томилогдож, эхний ээлжид иргэдээс бололцоотой бүх аргаар буюу нээлттэй утас, хэвлэмэл байдал зэрэг олон хэлбэрээр санал сануулга явуулахын зэрэгцээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр өөрсдийн бодлого чиглэлийн дагуу санал боловсруулахад заавар зөвлөгөө өгч ажиллахыг нийт ажлын хэсгийн гишүүддээ даалгасан байна.
Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хүрээнд иргэдээс ирсэн санал бүрийг нэг бүрчлэн судалж Дархан-Уул аймгийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн "Есөн Эрдэнэ”-ийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэж аймгийн эдийн засаг, нийгмийн байдалтай уялдуулан чанарын өндөр төвшинд аймгийн Засаг даргын 2017-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулна гэж ажлын хэсгийн ахлагч аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд мөн үеэр ярилаа.
Д.Батскачать dle 12.0