Ирэх 7 хоногт мал тооллого эхэлнэ

🕔 2015/12/04 10:47


2015 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого 12-р сарын 07-17-ны өдрүүдэд улс орон даяар зэрэг зохион байгуулагдана. Мал тооллоготой холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс сургалт зохион байгуулж, мэдээлэл арга зүйн зөвлөмж өгөв.

Жилийн эцсийн мал тооллогын хүрээнд сумын мал тэжээвэр амьтантай иргэн, аж ахуй нэгж байгууллагууд тоологч нарыг очиход эзэнтэй байж, мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэн нэг бүрчлэн тоолох нөхцлийг бүрдүүлэх, тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглүүлж тооллогонд идэвхитэй хамрагдах хэрэгтэй гэдгийг аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Д.Жавзанлхам ярив.

скачать dle 12.0

Санал болгох