Ардчилсан намын даргад дэвшигчдийг харахад Лу.Гантөмөр ойлгомжтой харагдаж байна...

🕔 2016/12/17 22:04

Ардчилсан намын даргад дэвшигчдийг харахад Лу.Гантөмөр ойлгомжтой харагдаж байна...

 

Ардчилсан нам их ялагдлынхаа дараа шинэ даргаа сольж шинэчлэл  өөрчлөлт хийхээр ид бужигнаж байна.

Намын даргын сунгаанд нэр дэвшигчид дунд Намаа удирдаж байсан, улс төрийн "янхандалт”-ыг биеэрээ үлгэрлэгч, ах дүү амраг саднаараа авлигын хэрэгт холбогдогч, намын нэр хүндээ унагаж, ялагдал хүлээлгэж, нэр нүүрээ барсан, дэвших нь бүү хэл шийтгэл хүлээх учиртай үеэ өнгөрөөсөн, цайрчихсан төгцөгүүд, Улс төрийг бизнес болгож, төрийн албыг "эрх мэдлийн вант улс”-аа болгосон ханаж цадахыг үл мэдэх олигархууд,  Учраа мэдэхгүй, хэн ч танихгүй шахуу, бусдын гар хөл болсон "мангар” бацаан, Худлаа дүр эсгэгч шоучин, популист гэх мэт зарим нэг товаришууд цохиж яваа нь ардчилсан намын гишүүд төдийгүй ард түмний дургүйцлийг хүргэж байгаа нь нууц биш.

Нэр дэвшигч Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат хоёр бол намынхаа толгойд хачиг шиг сууж хамаг нэр хүндийг нь сорж унагасан этгээдүүдийн том төлөөллүүд. Энэ хоёрыг зайлаасай гэж ардчилсан намын төлөө зүрх сэтгэлээ зориулсан хүн бүхэн хүсэн залбирч байгаа гэхэд хилсдэхгүй. Үүний л тулд шинэчлэл өөрчлөлтийн салхийг  сэвэлзүүлж шинэ хуудас нээх гэж хичээж байна...

Ж.Батзандан гэж иргэний хөдөлгөөн, бослого тэмцэл гэж явсаар эцэстээ амь хоргодох газраа Ардчилсан нам болгосон шоучин бий. Ард түмэнд таалагдахын тулд юуч хийж мэдэх, хажуудахаа ч  хатгах, хэнийг ч гүтгэх, намаа ч доромжлох, үнэт зүйлгүй популистыг үнэндээ л "хуц” гэнэ... Хэзээ хаана Ардчилсан намын түүхэнд энэ хүн юу гийгүүлж явлаа...

С.Эрдэнэ гэх энэ хүнийг аль ч намынхан эвгүй гар л гэх. Их л хөрөнгөтэй, хүчтэй, идсэн уусан түүхтэй, заль арга ихтэй гэх. Эрх мэдлийн төлөө юу ч хийж мэднэ гэх. Нэгэн сэтгүүлч С.Эрдэнэ сайдыг эрэн сурвалжлаж  скандал тарьж байсах нь саяхан ч удалгүй нам дарагдаж, хөөрхий сэтгүүлч учир битүүлгээр бурхан болсон дуулддаг...

...Энэ мэтийг эргэн санаж эдгээр нөхдийг талаар бодол чилээж суухад шинэчлэгдэж буй АРДЧИЛСАН НАМЫН даргад энэ тэнцэх хүн Боловсролын сайд байсан Ардчилсан намын шилдэг залуу удирдагчдын нэг Л.Гантөмөр л харагдаад байгаа юм даа. Ер нь шууд мөрийцсөн ч алдахгүй Л.Гантөмөр шууд харагдаж байна...

Мэдлэг боловсрол, улс төрийн соёл, шилдэг залуу үеийн төлөөлөл гээд бүх талаараа энэ намын шинэчлэлийг өрнүүлж ялалтанд хөтлөх лидер түүчээ нь байгаасай гэж олон мянган намын дэмжигч гишүүд хүлээж байна.

Өөрийн болоод Ардчиллыг дэмжигч олонхын санал бодлыг уламжлан бичсэн Тал бичээч: Б.Бат

 

Ардчилал мандтугай, Ардчилсан нам шинэ шилдэг нам болж Монгол улсаа хөгжил дэвшилд хөтлөх болтугай!

2016-12-16


скачать dle 12.0

Санал болгох