Дарханы АН-ынхан өлсгөлөн зарлажээ
Дархан-Уул аймгийн АН-ынхан намын байран дээрээ суулт зарлаад байсан юм. Тэд АН-ын даргад мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг нь өгөөгүй тул суултаа өлсгөлөн болгосон байна.
Уг мэдэгдэлд "Бид шудрага үнэний төлөө ардчилсан намын төлөө, үндсэн дүрмийн хүрээнд шаардлага тавьсан тул бидний амь нас эрүүл мэнд эрсэдсэн тохиолдолд хууль бус зүйлийг өөгшүүлэн дэмжиж буй Ардчилсан намын дарга З.Энхболд хариуцна гэдгийг мэдэгдэж байна.
Та фракцгүй ардчилсан намын даргын хувьд үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хороо болон дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг биелүүлж Дарханы ардчилсан намын маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж
-
Хууль бусаар явагдсан ҮЗХ сонгуулийг хүчингүй болгохыг шаардаж байна
-
Намын үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хорооны 2013.11.18 ны 02 тоот тогтоол , 2014.10.13 ны 03 тоот тогтоол , дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 тоот тогтоолуудыг намын үндсэн дүрмийн дагуу биелүүлэхийг шаардаж байна.
-
Хяналтын ерөнхий хорооны тогтоолоор хууль бус даргатай , хууль бус намын хороотой , хууль бус тамгатай байхад сонгуулийг 12 жил Дарханы ардчилсан намыг ялагдуулсан "шонхор” фракцийн Н.Мөнхдаш удирдаж орно гэсэн итгэмжлэлийг намын дарга З.Энхболд та хийж өгсөн байх тул итгэмлэлийг хүчингүй болгохыг шаардаж байна.
Дарханчууд үүр үүрийн төлөөлөл болох 35 хүн Ардчилсан намын төв байранд 14 хоног улс төрийн суулт хийж шаардлага хүргүүлсэн боловч бидэнд ямар нэгэн хариу өгсөнгүй. Энэ тэмцэл бол Дарханы ардчилсан намын 12 жилийн ялагдалыг зогсоохуу , үргэлжлүүлэхүү гэдэг тэмцэл болохоос хэн нэгний дарга цэрэг болох тухай асуудал биш юм.
2016 оны 04 сарын 28 ны өдрийн 09 цагаас эхлэн улс төрийн өлсгөлөнг эхлүүлж байгааг мэдэгдэж байна” гэжээ.