АН-ынхан ирэх 12 сард хуралдаж, намын даргаа сонгоно

🕔 2016/07/19 09:54

АН-ынхан ирэх 12 сард хуралдаж, намын даргаа сонгоно

 

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48-р хурал хуралдаж шөнийн 00.49 цагт дууссан юм. Хуралдаанаар намын даргынхаа асуудлыг хэлэлцсэнгүй. Учир нь намын даргаа ирэх 12 сард хуралдаж, сонгохоор болов. Тэр болтол АН-ыг Д.Эрдэнэбат удирдана. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа тус намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, намын дарга З.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Эрдэнэбатыг томилсон юм.

Шөнө болтол хуралдсан хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

Үүнд:

  1. "Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонсох
  2. АН-ын VI их хурлын товыг зарлах
  3. АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулах тухай
  4. АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай
  5. 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл
  6. Ардчилсан намын 2016 оны УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах тухай
  7. АН-ын Үндсэн дүрмийн 3.6.1.4-т заасан асуудлаар хэлэлцэн гаргасан ХЕХ-ны 2016.05.25-ны өдрийн тогтоолыг хэлэлцэх
  8. АН-ын даргын сонгууль явуулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр баталсан юм.

Үүнээс  "Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийн илтгэлийг сонссон бол, АН-ын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулах нь зүйтэй гэж ҮЗХ-ны гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

АН-ын их хурлаар Үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгох юм. Мөн үзэл баримтлалаа тодруулж, гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг, нээлттэй нам болохоор дүрмээ өөрчилөхөөр тогтсон байна.

Б.Саран

Etoim.mn


скачать dle 12.0

Санал болгох