АТГ-ын ажлын хэсгээс ТББ, ААНБ-ын төлөөллүүдийг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа

🕔 2016/11/17 14:47

АТГ-ын ажлын хэсгээс ТББ, ААНБ-ын төлөөллүүдийг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа

 

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр Залуучууд театрын дугуй танхимд Төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулсан юм.

Харин өнөөдөр /2016.11.17/11.00 цагаас 13 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр АТГ-ын ажлын хэсгээс Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг товч танилцуулж, тус хөтөлбөрт туссан олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн талаар танилцуулав. Мөн өсвөр үе, залуусын шударга байдал тэдний төлөвшил хүмүүжлийн талаар санал солилцохын зэрэгцээ хэлэлцүүлэгт оролцогчид санал хүсэлтээ илэрхийлж асуусан асуултандаа хариулт авч чадсан юм.

скачать dle 12.0

Санал болгох