АТГ-ын ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна

🕔 2016/11/16 12:22

АТГ-ын ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна

 

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг 11 дүгээр сарын 9-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг дараах ажлуудыг зохион байгуулах тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, төрийн албан хаагчид өргөнөөр оролцоно уу.

Үүнд:

1. Аймгийн ЗДТГ-ын 13 тоот өрөөнд 11 дүгээр сарын 16-ны 14.00-17.00, 11дүгээр сарын 17-ны09.00-13.00 цаг хүртэл иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авна.

2. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны 17.00 цагт Залуучууд театрын дугуй танхимд Төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулна.

3. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна.

скачать dle 12.0

Санал болгох