Гадаадын гаж донтон эрчүүдтэй ханилсан монгол хүүхнүүдийн тэмдэглэл

🕔 2016/10/20 12:39

Гадаадын гаж донтон эрчүүдтэй ханилсан монгол хүүхнүүдийн тэмдэглэл

 

Солонгос савангийн дуурь үзэж тархиа угаалгасан монгол хүүхнүүд япон, солонгос эрчүүдтэй интернэтээр харилцаж суудаг болжээ. Зөвхөн 2011 оны байдлаар 4200 орчим монгол бүсгүйчүүдийг Солонгос эрчүүдтэй гэрлүүлсэн гэдэг баримт байдаг аж. Хангуг эртэй гэрлэхийн тулд ийм нэгэн байгууллагад өөрийн дүрс бичлэг, ярилцлагын хамт үлдээсэн маш олон залуу бүсгүйчүүдийн материалыг уншигч таньдаа эхнээс нь хүргэе. Солонгос эрчүүдтэй гэрлэхэд зуучилдаг хүмүүс чамгүй мөнгө халаасалдаг тул тэнд хангуг хүнтэй гэрлээд, солонгост очиж хэрхэн амьдарч, "аз жаргалдаа умбаж” байгаа баримтыг манай сонин дэлгэе.

Үүнийг уншаад гэнэн томоогүй охид хүүхнүүд хүний наймааны золиос болохгүй байх гэдэгт найдаж байна. Монгол болон хятадын солонгос үндэстэнтэй гэр бүл болох хүсэлтэй солонгос эрчүүдийн ихэнх нь нутаг орондоо нэр нүүрээ барчихсан хүмүүс байдаг. Зарим нь орон шоронгийн хаалга татсан, нөгөө хэсэг нь өрөнд баригдсан, гурав дахь нь гаж донтон, бэлгийн дур хүслээ ёс бус аргаар хангагчид байдаг гэдгийг манайхан бодох хэрэгтэй. Ингээд баримт руугаа оръё.
Мөнгөнзул гэх бүсгүй 38 настай, нөхөр нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хэдэн жилийн өмнө хорвоог орхижээ. Амьдрахын эрхэнд Мөнгөнзул эхлээд айлын халаас өрөө сэлгэн амьдарч явсаар сүүлдээ арга тасран орцны жижүүр хийх болсон байна. Хүү охин хоёроо ганц бие бүсгүй тэжээнэ гэдэг нь зах зээлийн ороо бусгаа нийгэмд үнэхээр хэцүү байсан нь ойлгомжтой. Мөнгөгүй болохоор хоолгүй, мэргэжилгүй болохоор ажилгүй. Сарнай гэх найз бүсгүй нь тэднийд нэг удаа ирээд "Зулаа чи чинь намайг бодвол царайлаг ш дээ. Ингэж орцонд амьдарч явахаар баян солонгос эртэй суугаач. Манай эгч гадаад иргэдийг монгол хүүхнүүдтэй суулгадаг зуучлалын компанид ажилладаг юм” гэсэн байна. Арван жил хамт нэг ширээнд шахуу сууж байсан Сарнайгийн үгэнд хууртсан Мөнгөнзул шууд л зөвшөөрөв. Ингээд интернэтээр харьцаж байгаад өөрөөсөө 8 ах халзан толгойтой Чой гэх эртэй суухаар тохирчээ. Нөхөр Чой нь нэгэн тосгонд эцэг эх, ганц бие төрсөн ахтайгаа, газар тариалан эрхэлж амь зууна. Эцэг эхийн нас дээр гарсан тул, зуучлах албанд 5000 $ төлж, шинэ "зарц” эхнэртэй болжээ. Өглөө болгон 5 цагт босч, будааны усан талбайд борви бохисхийлгүй ажиллана. Эхний үед байнга усан дотор ажиллахаар дасахгүй, биеэр нь усан хаван гүйж, нуруугаа ч тэнийлгэж чадахгүй хэвтэхэд, тэд зодож байгаад талбайд гаргана. Шөнө дөлөөр ажлаасаа мөлхөх нь холгүй ядарсан бүсгүй гуйвж дайвсаар ирэхэд Чой түүний аманд бэлэг эрхтнээ чихэн гаж секс хийдэг байв. Чой бол бэлгийн сулралд орсон сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн байсныг Мөнгөнзул хожуу мэджээ. Нөхөр нь тосгоныхоо хэн нэг залууг авчран монгол эхнэртэйгээ секс хийлгүүлдэг. Эр эм хоёр секс хийхийг харахаар хангуг эрийн бэлэг эрхтэн хөвчрөн босож дур ханадаг байжээ.
Өдөр болгон Ягсу тосгоны 16-25 насны тариачин эрчүүдтэй секс хийх ёстой. Эс зөвшөөрвөл Чой болон тэдний гэрийнхэн аймшигтай зодож, хоол битгий хэл хар ус өгөхгүй тарчлаана. Нэг удаа эр эмийн ажил үйлдэхэд Чойгийн халаасанд 50-80 мянган вон ордог байжээ. Нэг үгээр Чой өөрийн эхнэрээ бусдад зарж мөнгө олохоос гадна үнэ төлбөргүй зарцтай болж нэг сумаар хоёр туулай буудаж байсан байх юм. Бүсгүй нулимсаа ширгээж, зовлонгоо тэвчиж амьдарсны хүчинд 4 жилийн дараа хүү охин хоёроо дэргэдээ авчээ.
Дарханы Бямбацэцэг охин дөнгөж 19 настай. Бас л амьдрахын эрхээр, аав ээж, олон нялх дүү нартаа нэмэр болох гэж "баян” солонгос эртэй суужээ. Сар болгон гэрт нь 500 $ өгнө, сайн сургуульд сургана гэж амлалт өгсөн нөхөр нь, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр суусан, 52 настай өвгөн, Инчеон дээр тосож авчээ. Гэрт нь дагаж очвол бүр аймшиг. 94 настай хэвтэрт байдаг хөгшин эцгийнхээ хамт амьдардаг аж. Ингээд Бямбацэцэг бүсгүй, өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй цувуулах эцэг хүү 2-ыг "асрагч эхнэр” болжээ. Нөхөр нь секс хийх тоолондоо удаан дур тавиулдаг эм уудаг болохоор 1-2 цаг тавь гарсан эрийн дор хэвтэх ямар сайхан байх билээ. Бямбацэцэг анх бодохдоо солонгос киноны од Ким Ин Ха, Ким Ду Хан, Хан Хэ Тэй шиг царайлаг залуугийн өвөрт орно гэж бодсон нь том эндүүрэл байжээ.

 

Цоожцэцэг гэх бүсгүй 21 настай. Бас л том эндүүрч гэнэн царайлж яваад Ин Со Жү гэх 46 настай солонгос эртэй ханилжээ. Амьдрал нь яг аймшгийн кино. Архи уусан үедээ арслан бар шиг загнана. Гадагшаа явах үедээ үргэлж гаднаас нь цоожилж явна. Хэл сурчихна гэж болгоомжлоод, гэрт нь зурагт, радио, хөгжим, утас аль нь ч байхгүй. Байдаг нь нөхрийнх нь гар утас, компьютер 2 нь нууц кодтой болохоор асааж унтраахаас хэтэртлээ хэрэглэгдэхгүй. Нөхрийгөө ямар ажил хийдгийг ч мэдэхгүй 3 жил хамт амьдарсан аж. Цоожцэцэгийг гадаад ертөнцтэй холбож өгдөг цорын ганц зүйл нь "цонх”. Орой болгон согтуу ирэх нөхөр нь элдвээр тамлан зовооно. Хамгийн аймшигтай нь компьютер дээрээ сатомазохистуудад зориулсан "+18″ порно кино тавиад дуурайж хийхийг шаардана. Хийснийг нь хийхгүй бол зодуулж элдвээр тамлуулна. Гар хөлийг нь хүлж байгаад сексдэнэ.
Ганц солонгос ч биш соёлтой боловсролтой барууны оронд сайхан амьдрах мөрөөдөл тээж очдог манай хүүхнүүд бас л аймшигтай зовлон амссаар байна. АНУ-д мастер хамгаалж, ногоон карттай болсон монгол бүсгүй, америк эртэй хууль ёсоор гэрлэж хүүхэдтэй болжээ. Тэнд ч энд ч гэр бүл салалтын тоо буурахгүй байгаа нь үнэн болохоор, амьдрал төдийлөн санаснаар нь болохгүйн улмаас тэр шүүхэд салах өргөдлөө өгчээ. Хэдийгээр монгол бүсгүй, америк нөхрөөсөө өндөр цалинтай, хүүхдээ өөрөө өсгөх боломжтой гэдгээ шүүхэд нотолсон ч, шүүгчид өөрийнхөө иргэн эрд хүүхдийг өгөх шийдвэр гаргаж, эх үрсийг амьдын хагацалд унагаажээ. Нөхөр нь Европд ажиллахаар явсан тул бүсгүй 3 настай хүүхэдтэйгээ жилд ганцхан удаа уулзах эрхтэйгээр үлдсэн байна.

Төмөрхүү гэх бүсгүй Монголд жуулчилж явсан Швейцарийн иргэнтэй танилцаж, улмаар хамт амьдрахаар, дэлхийн хамгийн баян, төвийг сахисан улс руу хүлгийн жолоог залжээ. Урьд нь монгол хүнтэй сууж байгаад салсан Төмөрхүү бүсгүйд Швейцарь жуулчин сайхан амьдрал амалсан нь мэдээж. Очиж байгаа орноо нэг их "гоё газар” гэдгээс өөр төсөөлөлгүй, тэндхийн албан ёсны 3 хэлний алийг ч гадарлахгүй атал, охиноо дагуулан явсан бүсгүй очсоныхоо дараахнаас л нөхрийнхөө алганы амтыг үзэх болов. Нөхөр нь ижил хүйстэнтэйгээ хавьтдаг, бэлгийн замбараагүй явдалтай. Хүн тарчилгаж таашаал авдаг гаж донтонтой бүсгүй хамт амьдарч эхэлсэн байна. Мэдээж зовохын дээдээр зовжээ. Нөхөр нь түүнийг зодохдоо, хөрш айлынхандаа мэдэгдэхгүй гэж, Моцартын бадрангуй ая эгшиглүүлж байгаад "тамлана”. Ил харагдах шарх сорви үлдээхгүй. Бүсгүй цагдаад мэдэгдэн эрхээ хамгаалья гэхээр хэл мэдэхгүй, хууль бүр ч гадарлахгүй болохоор дуугүй л зодуулж, тарчилж суух. Эцэст нь тэвчээр барагдаж, Монгол руугаа оргожээ. Төмөрхүү нутагтаа ирсэн хойноо мэджээ. Өнөөх тамлагч нөхөр нь түүний хойноос Монголд ирээд "Одоо би чамайг хайрлана. Хүүхдээ бодоод сайхан амьдарья” гэхчилэн түмэн сайхан амлалт өгч байж дагуулан буцжээ. Швейцарьт ирсэн хойноо "Чи надтай хууль ёсоор гэрлэхгүй бол, наад хүүхдээ гудамжинд гаргаарай” гэж дарамталсан тул Төмөрхүү арга буюу гэрлэлтээ батлуулсан нь хожим асар том алдаа болсон юм. Хүүхэд төрсний дараа, нөхрийнх нь хүчирхийлэл бүр гаарсан гэнэ. Нөхөр нь нярай хүүхдийнхээ хөлнөөс нь барьж байгаад, усанд дүрж эх хүү 2-ыг зэрэг тамлан зугаацдаг болжээ. Бүсгүй хүүхэд рүүгээ ухасхийвэл цохиж унагаана. Нэг удаа хүүхдээ өмөөрөх гээд цохиулан ухаан алдан унасан байна. Охин нь ч хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртжээ. Бүсгүй тэсэхээ болиод хүүхдүүдээ аваад Монгол руу дахин оргов. Тамлагч эр түүнийг зүгээр нэг тавиад явуулсангүй. Швейцарийн иргэнийг аваад оргосон хэмээн эхнэрээ цагдаад мэдэгдсэн байна. Хүүхэд нь Швейцарийн иргэн тул, бүсгүй хүүхэд хулгайлсан хэрэгт унах нь тэр. Мөн Төмөрхүүг зодчихоод, өөрийн биеийг өнгөц шархдуулаад, цагдаагийн хэсэгт очин "миний эхнэр сэтгэцийн гажигтай монгол бүсгүй, намайг байнга зодож дарамтлаад байна” хэмээн тэмдэглүүлээд байдаг байж. Швейцарийн иргэнд халддаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг монгол бүсгүй, Швейцарийн иргэнийг аваад оргосон хэрэг босов. Одоо бүсгүйг Монголын хууль хяналтын байгууллагаар дамжуулан, Швейцарийн шүүх эрэн сурвалжлуулж байгаа бөгөөд, уг бүсгүйд өмгөөлөгчөөс нь өөр тус болох хүнгүй байгаа аж. 

скачать dle 12.0

Санал болгох