Дархан сумын ЗДТГ нь Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, Өргөө багуудын нутаг дэвсгэрт байрлах 87 нийтийн зориулалттай орон сууцнуудын зоорийн давхарт үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэсэн байна. Тус ажилд ажилгүй 100 иргэнийг түр ажлын байраар ханган 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар 72 машин хог буюу 566 м3 хогийг цэвэрлэн зайлуулжээ.