Өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна
🕔 2016/08/22 15:39
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Үйлдвэр дэд бүтэц хариуцсан Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Ганболд тэргүүтэй ажлын хэсэг хуралдаж,Шарын гол сумын Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав. Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан, цахилгаан, нүүрсний нөөц, өвс тэжээл, оторлолт, малын бэлчээрийн талбай зэрэг асуудлууд эн түрүүнд тавигддаг. Шарын гол сум нь 8200 орчим хүн амтай, 39400 гаруй толгой малтай. Тус суманд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 19 ажлыг төлөвлөснөөс өнөөдрийн /2016.0819/ байдлаар 70.3 хувийн хэрэгжилттэй байгаа тухай аймгийн удирдлагууд мэдээлэв.
Тухайлбал, эмнэлэг, гуравдугаар сургууль зэрэг төрийн байгууллага болон ААНБ-ууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж дуусчээ. Харин 12 жилийн зургадугаар сургууль нь сүлжээний насосын нөөц хөдөлгүүрээ шинэчлэхээр ажлаа эхлүүлсэн байна.
скачать dle 12.0