Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлнэ

🕔 2016/08/12 13:40

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлнэ

 

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах комисс хуралдав. Хурлаараймгийн хэмжээнд эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдлын салбар, сумдын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд танилцуулжээ.

"ДДЦС” ТӨХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нийт 67 заалт бүхий төлөвлөгөөг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлж одоогийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 60 гаруй хувьтай байгааг тус компаний ерөнхий инженер н.Хаш-Эрдэнэ танилцуулсан байна. Ирэх есдүгээр сарын 15 гэхэд засварын ажлууд үндсэндээ дуусч дулаан залгалт хийх бүрэн боломжтой гэжээ. Харин "Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инжежер Ч.Бат-Эрдэнэ хийсэн танилцуулгадаа "Компанийн засвар үйлчилгээний ажил төлөвлөгөөний дагуу хийж байгаа ч нийтийн орон сууцны зоорийн давхарт нохой бөөс, жоом үүрлэсэн байгаа нь ажил явуулахад хүндрэл учруулж байна” гэв.

Нийтийн орон сууцны зоорийн давхрын ариун цэврийг тухайн орон сууцны СӨХ гэрээний дагуу хариуцаж ажиллах ёстой. "ДСЦТС” ХК-ийн төлөөлөл мэдээлэл хийж хангагч хэрэглэгчийн өр авлагын асуудлаас бусдаар тус компанийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийж байгаа ажил хуваарийн дагуу хэвийн явж байгаа гэлээ. "Дархан- Ус суваг” ХК-ийн хувьд одоогийн байдлаар нэг тэрбум гаруй төгрөгийн авлагатай байгаа бол 1,8 тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал танилцуулсан юм.

Нийт авлагын 80 гаруй хувийг айл өрхүүд эзэлж байгааг онцолсон. Эрүүл мэнд, Онцгой байдлын салбарын хувьдөвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил хоёр сарын өмнөөс эхлэн хийгдэж хэвийн үргэлжилж байна. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн сэтгэц, наркологийн тасгийн барилгын шуурганы улмаас эвдэрч сүйдсэн дээврийг засварлах шаардлагатай байгааг анхааралдаа авахыг газрын дарга нь энэ үеэр аймгийн удирдлагуудаас хүслээ. Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын тухайд аймгийн хэмжээнд малын угаалга, урьдчилан сэргийлэх ажил хийж өвс тэжээл бэлтгэх, үр тариа төмс, хүнсний ногооны ургалт харьцангуй сайн байна гэв.

Ийнхүү салбарын төлөөлөл, комиссын гишүүдэд мэдээлэл хийсний дараа аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвлийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулж улмаар дээрх төсөлд холбогдох саналаа ирүүлэхийг аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд комиссын нийт гишүүдэд даалгажээ.

Д.Бат
скачать dle 12.0

Санал болгох