“Шилэн сургууль” программыг нэвтрүүлнэ

🕔 2015/11/18 11:28

 

Аймгийн Засаг даргын санаачилгаар төрийн өмчийн ЕБСургуулиудад "Шилэн сургууль” програмыг нэвтрүүлэхээр болжээ.Эхний ээлжинд 2-4 сургуулийг сонгож уг төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна. "НОБУ” компани нийслэлийн 115 дугаар сургуульд шилэн сургууль програмыг нэвтрүүлж багш,эцэг эхчүүдийн талархалыг хүлээсэн гэв.


Уг програм нь сургууль,багш, эцэг эх асран хамгаалагчийн хооронд мэдээлэл солилцох, хүүхдийн талаарх ойлголтыг нэг болгож онлайн орчинд буюу дэвшилтэд технологиор шийдвэрлэжээ. Уг програм хангамжийн талаар ЕБС-ийн захиралуудад мэдээлэл өгөх уулзалт ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

 

Багш бүр зөөврийн компьютертэй болсон энэ цаг үед уг програмыг ашигласнаар цаг тухай бүрт оруулсан мэдээллийг тухайн агшинд эцэг эх асран хамгаалагч нар шууд харах боломжтой.Түүнчлэн багшийн үйл ажиллагааг хялбар болгосноор сурагч нар зарцуулах цаг боломж нээгдэнэ. Мөн цаг тухай бүр мэдээлэл авснаар эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ ямар асуулаар ярилцах, юунд анхаарал хандуулахаа мэдэх зэрэг давуу талуудтайг танилцуулав.

 

Энэ төрлийн програм хангамж нь Япон, Солонгос, Америк,Финланд зэрэг олон улсад туршигдан үр дүнгээ өгсөн систем юм байна.



скачать dle 12.0

Санал болгох