Аймгийн Засаг даргын орлогчоор Б.Мөнхбатыг томилж ажилдаа оржээ
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд аймаг нийслэлийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасан байдаг. Энэ дагуу аймгийн Засаг даргын орлогчоор Батбаярын Мөнхбатыг томилох саналтай байгаа албан бичгийг ирүүлсэн байна.
Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, хэлэлцээд олонхийн саналаар дэмжив.
Батбаярын МӨНХБАТ:1981 онд Дархан-Уул аймагт төрсөн. Нягтлан бодогч мэргэжилтэй. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
БОЛОВСРОЛ
• 1988 - 1998 Дархан-Уул аймаг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
• 1998 - 2002 Улаанбаатар хот дахь Нийгэм эдийн засгийн Тэнгэр дээд сургууль
ТУРШЛАГА
• 2001 - 2002 Улаанбаатар хот Улаанбаатар импекс ХХК-ийн туслах нягтлан бодогч
• 2003 - 2007 Дархан-Уул аймаг ХХҮХ-ийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн
• 2007 - 2013 "Дархан Төмөрлөг” ТӨХК-ийн нягтлан бодогч
• 2012 оноос Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
• 2013 оноос "Дархан Үйлдвэр Технологийн Парк” ОНӨҮХХК-ийн гүйцэтгэх захирал дарга зэрэг албан тушаалыг хашиж явсан туршлагатай. Аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн цагт оролцож албан ёсоор танилцуулав.