Дуучин Б.Амархүү эхнэрийнхээ хамт “Mint” бааранд нэгэн эмэгтэйг зоджээ

🕔 2016/09/03 17:40

Дуучин Б.Амархүү эхнэрийнхээ хамт “Mint” бааранд нэгэн эмэгтэйг зоджээ

 

Нэгэнтээ олны танил болсон хүмүүс үг үйлдэл бүхнээ хичээж явах нь нэг талаасаа тэдний үүрэг гэж ойлгож болох юм. Тиймээс ч хэвлэлийнхэн зүй бус авир, байдал гаргасан олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг нийтлэж,  нэр сүрээ хичээж явахын чухлыг сануулах нь зохистой зүйл гэдэгтэй уншигч та санал нийлэх болов уу. Тэгвэл бид энэ удаа Буриад улсын Ардын жүжигчин гэдгээрээ цоллогдож өдийг хүрсэн дуучин Б.Амархүүтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дуучин Б.Амархүү эхнэрийнхээ хамтаар өчигдөр "Mint” бааранд нэгэн бүсгүйг зодож гэмтээжээ. Гол нь тэд тэрхүү бүсгүйг зодож бэртээснийхээ дараа "Хүнтэй андуурчихжээ” гэдэг тайлбарыг хийсэн байна. Тэгэхээр Б.Амархүү болон түүний эхнэр хоёр эмэгтэй хүнийг ингэж зодож гэмтээчихээд ийм тайлбар хийгээд сууж байна гэдэг харамсалтай хэрэг юм. Ер нь бол эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ингэж зодож гэмтээж болохгүй баймаар. Магадгүй, тэдэнд зодуулсан эмэгтэйтэй адил зүс царайтай хүн Б.Амархүү болон түүний эхнэрийн зэвүү дургүйг хүргэсэн байж болно. Гэхдээ эмэгтэй хүнийг арай ч ингэж зодож болохгүй гэдгийг хэрэг явдлыг харсан хүмүүс хэлж ярьж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох