Медаль хүртсэн өдрөө Бельгийн жүдоч нүдээ тэс цохиулжээ
🕔 2016/08/11 09:11
Хоёр хоногийн өмнө жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн төрөлд Бельгийн бөх Дирк Ван Тише хүрэл медаль хүртсэн билээ. Медаль хүртсэн орой тэр өөрийн багийн тамирчинтай хамт тэмдэглэхээр гарсан байна. Диркийг нэгэн Бразил эмэгтэйтэй ярилцаж байхад эмэгтэй гар утсыг нь хулгайлж байгааг хамтрагч нь харчихаж. Гэтэл өнөөх эмэгтэй нь зугтаж нэгэн зочид буудал руу гүйж орсон бөгөөд араас нь орох гэсэн хоёр тамирчныг хамгаалалтынхан нэвтрүүлсэнгүйгээр үл барам Диркийн нүдийг тэс цохисон байна. Тэр дороо цагдаад мэдэгдэж эмнэлэгт очсон ч гэмтэл нь хөнгөн байсан тул тэгсгээд өнгөрчээ. Уг хэрэг явдлын талаар Бельгийн Олимпийн Хороо мэдэгдэл гаргасан байна.скачать dle 12.0