11 настай охин Ганга мөрний төлөө 550 километр сэлнэ

🕔 2016/08/31 16:38

11 настай охин Ганга мөрний төлөө 550 километр сэлнэ

 

11 настай энэтхэг охин Шраддха Шукла алдарт Ганга мөрний бохирдлын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд мөрний 550 километрийг сэлж туулахаар болсноо зарлалаа. Энэтхэгийн Канпураас Варанаси хүртэл 550 километр газрыг охин 10 хоногт хуваан туулах гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт 60 орчим километр сэлэхээр зоригложээ.

ohin00

Шраддха охин гараанд гарахынхаа өмнө айхгүй байгаагаа мэдэгдээд, Ганга мөрний бохирдлын асуудлыг л дэлхий нийт анхаарах ёстойг дахин дурьдсан байна. Охины дасгалжуулагчаар эцэг нь ажиллах гэнэ. Мөн нэг эмч, дөрвөн аврагч хамтдаа замд гарчээ. Ганга мөрөн матартай тул аврагч нар тусгай ган төмрөөр хийсэн тороор охиныг хамгаалж явах юм байна. Охин өглөөний 5 цагаас үдшийн 19:30 минут хүртэл сэлж, замаа туулахаар төлөвлөсөн ажээ.

Р.Гэгээ

скачать dle 12.0

Санал болгох