Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна

🕔 2016/08/25 08:20

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна

 

"Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК нь өнөөдрийн байдлаар 20 МВ-ын ачаалалтай ажиллаж байна. Тус байгууллага нь өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд 67 ажлыг төлөвлөснөөс энэ сарын 24-ний өдрийн байдлаар 33 ажил бүрэн хийгдсэн 28 ажил 50-80 хувьтай байгаа бөгөөд нийт ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Голлох засвар болох зуух номер тавын их засвар аравдугаар сарын 2-ны өдөр, турбин генератор дөрвийн их засвар есдүгээр сарын 5-ны өдөр тус тус дуусна гэж тус байгууллагын гүйцэтгэх захирал О.Нямдаваа мэдээллэв.

"Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК нь энэ жилийн хувьд 476 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд бусад байгууллагуудад ямар нэгэн өр төлбөргүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй тул 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэж дуусгана. Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдах юм байна.

скачать dle 12.0

Санал болгох