Алтан медаль авсан анхны усанд сэлэгч
🕔 2016/08/11 15:42
Испанийн усанд сэлэгч Мирея Бельмонте Риогийн Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 200 м-ийн эрвээхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн. Ингэснээр Бельмонте нь Олимпоос алтан медаль хүртсэн Испанийн анхны усанд сэлэгч болж байгаа юм байна. Тэрбээр 200 м-ийг хоёр минут 04.85 секундэд туулжээ. Энэ төрөлд Австралийн Мэдлин Грөүв мөнгө, Японы Нацүми Хоши хүрэл медаль хүртсэн юм.
Д.Одскачать dle 12.0