Медалийн буухиаг “залгуулагч”

🕔 2016/08/08 15:00

Медалийн буухиаг “залгуулагч”

 

Их Британийн усанд сэлэгч Адам Пити "Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын эрэгтэйчүүдийн 100 м-ийн мэлхийн сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж, өөрийнхөө тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэв. Өдгөө 21 настай энэ залуу 100 м-ийг 57.13 секундэд туулсан байна. Тэрбээр урьд нь энэ зайг 57.55 секундэд туулан дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан юм.Пити бол усанд сэлэлтийн төрлөөр 1988 оноос хойш алтан медаль хүртсэн Их Британийн анхны сэлэгч юм. Хамгийн сүүлд 1988 оны Сөүлийн Олимпоос Адриан Мүрхаус алтан медаль хүртэж байжээ.

Д.ОД

скачать dle 12.0

Санал болгох