Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлыг бодитоор үзүүлэв

🕔 2015/11/12 16:46


Аймгийн хэмжээнд 3790 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 400 гаруй ХБХүүхэд, 6200 өрх толгойлсон эх, эцэг, 8000 гаруй ахмадуудаас 16 хувь нь эмзэг бүлгийн ахмадууд бий.

 

Зорилтот бүлгийн хүмүүс аймгийн нийт хүн амын 9,4 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг цогцоор нь хүргэх ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэж, тэднийг бие даан амьдрах, цаашид хөгжихэд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлоход нийгмийн салбарын байгууллагуудыг татан оруулах зорилгоор "Нийгмийн үйлчилгээг- Танд " сарын аяныг зохион байгуулж байна.

 

Аяны нээлтийн үеэр "Хараагүйчүүдийн холбоо"- оос энгийн иргэдийн нүдийг боож цагаан таяг ашиглан алхах , Цаг агаарын мэдээг зөвхөн дэлгэцээр харуулах нь харааны бэрхшээлтэй иргэд мэдээлэл авч чадахгүй байгааг бодитоор үзүүлэв. Түүнчлэн хандивын хайрцаг аялуулах ажлыг зохион байгууллаа.



скачать dle 12.0

Санал болгох