“Нийгмийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь “ зөвлөлгөөн болов

🕔 2015/11/09 16:57
“Нийгмийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь “ зөвлөлгөөн болов


"Нийгмийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” зөвлөлгөөнд ЭМГ,БСГ,Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спортын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов. Уг зөвлөлгөөнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст харъяалагдах 7 агентлагаас 60 орчим төлөөлөл оролцож салбар тус бүрт хийгдсэн онцлог ажил тэргүүн туршлагаа хуваалцсан байна. Аймгийн Засаг даргын санаачилж буй "Нийгмийн үйлчилгээг танд” аяны хүрээнд уг зөвлөлгөөнийг зохион байгуулж нэгдсэн нэг мэдээлэлтэй болох, 2016 оны аймгийн нийгэм,эдийн засгийг хөгжүүлэх зорилт арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажил хэрхэн хэрэгжиж байгаа талаар харилцан ярилцав.

скачать dle 12.0

Санал болгох