Дархан-Уул аймгийн засаг дарга хоёр орлогчтой ажиллана
🕔 2016/07/28 17:08
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын орлогчийг томилох асуудлыг аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцдөг.
Тэргүүлэгчдийн хуралд аймгийн Засаг дарга С.Насанбат ИТХ-ын төлөөлөгч Т.Ганболд, А.Түвшинбат нарыг Засаг даргын орлогчоор томилох санал оруулсан бөгөөд энэхүү саналыг Тэргүүлэгчид дэмжлээ. Хурлын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат: "Монголын ард түмэн МАН-д их итгэл найдвар хүлээлгэсэн энэ цаг үед аймаг орон нутгийн хөгжлийг урагшлуулах ажлыг эрчимжүүлэхэд туршлагатай, мэргэшсэн боловсон хүчин нэн шаардлагатай” гэв.Аймгийн засаг даргын 2 орлогч нь үйл ажиллагааны үүрэг чиглэлийн хувьд давхцахгүй ба нийгмийн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл дэд бүтэц гэсэн чиглэлүүдийг дагнан хариуцан ажиллах юм байна.
darkhan.gov.mn
скачать dle 12.0