Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2023 (Ulaanbaatar Walking Festival) амжилттай зохион байгуулагдлаа

Улаанбаатар хот, нийслэл хот орчмын түүх соёл, өв уламжлал, ахуй байдал, байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлан таниулах замаар нийслэлийн аялал жуулчлалд хувь нэмрээ оруулах, олон улсын нөхөрлөлийг дэмжих зорилгоор City of Nomads уриан дор 2023.08.25 - 2023.08.27-ны өдрүүдэд 450 орчим явган алхагчид нэгдэн оролцсон “Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2023” амжилттай зохион байгуулагдлаа.
.jpg)
Тус арга хэмжээнд Монголын явган алхагчдаас гадна Тайвань, Чех, Хятад, Орос, Япон, Америк, Казахстан, Австрали, Солонгосын 120 гаруй гадаад улсын явган алхагчид оролцсон байна. Мөн Монголын явган алхалтын холбооны салбар байгууллагуудын төлөөлөл Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Төв зэрэг аймгууд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл 400-аад явган алхагчид нэгдэн алхацгаажээ.Цаашид “Улаанбаатар явган алхалтын фестиваль” нь жил бүрийн 8-р сард уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийн олон орны иргэд оролцдог томоохон арга хэмжээ болж хүрээгээ тэлэх ажээ. Фестивалийн арга хэмжээ нь Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Монгол оллэ байгууллагын тэмдэглэгээжүүлсэн замаар зохион байгуулагдсан бөгөөд эхний өдөр Хонхор өртөөнөөс Туул зөрлөг чиглэлд 15 км-н зайд төлөвлөсөн маршрутын дагуу алхаж, барианд орж, үргэлжлүүлэн Д.Сүхбаатарын талбайд "Солонгосын соёл, аялал жуулчлалын өдөр"-ийн арга хэмжээтэй танилцсанаар энэ өдрийн алхалт өндөрлөв. Сүүлийн хоёр өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Чингисийн өвөлжөө, Өгөөмөрийн аманд нийт 25 км-н алхалтыг хийв.
.jpg)
.jpg)
Фестивалийн үеэр орон орны явган алхагчид өөр хоорондоо танилцаж, дурсгалын зүйлс солилцож, соёлын солилцоо хийж, хамтдаа нөхөрлөж, хөгжилдөж гурван өдрийн туршид гайхалтай сайхан дурсамжийг бүтээж байгаа нь явган алхалтын фестиваль гэхээс гадна соёлын томоохон арга хэмжээ болгож байгаа нь сайхан байлаа.Фестивалийн төгсгөлийн өдөр Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхийг “Монголын явган алхалтын холбооны элчин сайд” -аар өргөмжилж, тус холбооны зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд өөрийн тааллаар оролцох, алхалтын арга хэмжээ зохион байгуулуулах үүрэг чиглэл өгөх эрхийг олгосон нэр хүндтэй ёслол болов. МЯАХ-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ тус нэр хүндтэй шагналыг олгохдоо, хэлсэн үгэндээ “Явган алхалтын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, иргэдийн эрүүл мэнд, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход, байгаль орчны боловсролыг олж авч, эх дэлхийгээ хайрлах ухамсарыг түгээхэд оруулж байгаа бодит хувь нэмрийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагнал болох Монголын явган алхалтын холбооны элчин сайд (амбассадор)-аар өргөмжилж байна” гэдгийн онцлон дурдав.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)