Монгол Улс руу аялах Япон жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

🕔 2023/01/30 11:28

БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг нар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA) болон Японы аялал жуулчлалын байгууллагын төлөөлөлтэй Токио хотод уулзалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улс руу аялах Япон жуулчдын тоог нэмэгдүүлэх, Японы жуулчдыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн контент гаргах, Япон Улсын жуулчдад зориулсан аяллын маркетинг сурталчилгааг хийх тал дээр харилцан ашигтай, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дурдав.
скачать dle 12.0

Санал болгох