Ногоон бүс болон ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна
🕔 2023/06/14 17:28
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн ам, Улиастайн ам, Богдхан уулын ДЦГ-ын ногоон бүс болон Горхи Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд авиамикробиологийн аргаар Эйр трактор AT-602 маркийн онгоцоор тэмцлийн ажлыг гүйцэтгэнэ.
Тэмцлийн ажилд ашиглах бактерийн био бэлдмэл нь хүн, амьтан болон бусад биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөгүй, зөвхөн ойн хөнөөлт шавжид сонгомол үйлчилгээтэй бодис юм.
Иймд иргэдийг эдгээр өдрүүдэд ногоон бүс болон ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0