"Тэрбум мод"-ын хүрээнд улсын хэмжээнд 2.6 сая модыг тарьж, ургуулжээ

🕔 2023/05/31 14:28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 2.6 сая модыг шинээр тарьж, ургуулсан байна. 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас өгсөн мэдээллээр "Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн өрнөөд гурван жил болж байна. Улсын хэмжээнд 2.6 сая модыг шинээр тарьж, ургуулсан байна. Улаанбаатар хотын хувьд найман байршилд нийт 198 мянга гаруй модыг тарьж, ургуулсан байна. Мөн шинээр мод тарьж ургуулахаас гадна өмнө нь тарсан байсан 17 мянга гаруй модонд арчилгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар бүх нийтийг хамарсан хаврын мод тарих ажил өрнөж байна" гэлээ. 
скачать dle 12.0

Санал болгох