С.Эрдэнэсайхан: Улаанбаатарт 32 га талбайд мод үржүүлгийн ажил эхлүүлж, хайлаас, улиас тарьж байна

🕔 2023/04/19 13:50

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нийслэл мод үржүүлгийн газартай болсон талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 120 сая мод тарих амлалт аваад хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс 55 сая модыг ногоон бүсэд, 65 саяыг нь хотын суурьшлын бүсэд тарих юм. Хот суурин газарт 25 сая жимсний мод тарихаар төлөвлөж байна.
Хотын хувьд мод үржүүлгийн газартай болсон. Нийт 32 га талбайд мод үржүүлгийн ажлыг 2022 онд эхлүүлээд байна. Хайлаас, улиас зэрэг модыг тарьж эхэлсэн" хэмээв.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох үеэр 15 аж ахуйн нэгжтэй хамтраад дээрх ажлыг эхлүүлсэн гэдгийг С.Эрдэнэсайхан нэмж хэлсэн юм.
скачать dle 12.0

Санал болгох