Тавантолгой түлш ХХК-ийн ажилчид өөрсдийн тарьсан ногоогоо хүнсэндээ хэрэглэнэ

🕔 2021/05/21 16:24

Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн ажилчид өөрсдийн гараар тарьж ургуулсан органик төмс, хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэнэ. Налайх дүүрэгт байрлах Зүүн бүсийн үйлдвэрийн ажилчид өнөөдөр хүнсэндээ хэрэглэх төмсөө хоёр га газарт тарьж байгаа юм. Ингэснээр ирэх өвөл ажилчдын хүнсэнд хэрэглэх хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна, илүү гарсныг нь баруун бүсийн үйлдвэрийн ажилчдын хүнсэнд нийлүүлэх юм.
Мөн долоон төрлийн нарийн ногоог 300 ам.метр талбайтай хүлэмжид тарьж ургуулах бөгөөд ажилчид өөрсдөө арчилгаагаа хариуцна гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байна. Ингэснээр өөрсдийн тарьж ургуулсан органик хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэж байгаа гэдгийг тэд онцолж байлаа.
скачать dle 12.0

Санал болгох