Хятад улс сансрын баазаа 3D принтерээр хэвлэнэ
🕔 2023/04/26 15:24
БНХАУ сансрын баазаа 3D принтерээр хэвлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Сарны судалгааны хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгч У Вэйжэнь мэдэгдсэнийг Синхуа дамжуулжээ.
"Бид Саран дээр удаан байхаар бол сарны бааз байгуулахад сарны чулуулгыг барилгын материал болгон ашиглах хэрэгтэй. Сарны хөрснөөс гарган авсан материалыг 3D принтерийн тусламжтайгаар барилгын блок хэвлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа" хэмээн У Вэйжнь мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, 2030 онд багтаан илгээх "Чанъэ-8" хөтөлбөрийн үр дүнд ийм барилгын ажил эхлүүлэх техникийн үндэслэл бэлэн болох гэнэ. Сарны баазыг хиймэл дагуулын өмнөд туйлд байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ хэсгийг сонгох болсон нь станц бүтээхэд тохиромжтой температур чухамхүү энд байгаатай холбоотой юм байна.
Саран дээрх нэг хоног дэлхийн хоногоос 29 дахин урт байдаг аж. Ингэснээр гадаргуун температур Цельсийн 300 хэмийг ч давдаг аж. Тиймээс температурын ийм хэлбэлзлээс зайлсхийх үүднээс өмнөд туйлыг сонгосны дээр эндээс ус олдоно гэж найдаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549030
скачать dle 12.0