Саран дээр хүчилтөрөгч дамжуулах хоолой барих санал гаргажээ

🕔 2023/01/17 11:07

Сарны өмнөд туйлаас саран дээр байгуулах станц руу хүчилтөрөгч дамжуулах хоолой барих санал гаргажээ.
АНУ “Artemis 3” сарны хөтөлбөрийн хүрээнд 2020-иод оны дунд үед саран дээр хүн булгахаар төлөвлөж байна. Үүний дараахан саран дээр станц байгуулах барилгын ажил эхэлж, ингэхдээ сарны баялаг, материалыг ашиглах юм. Ингэснээр, дэлхийгээс сар руу тээвэрлэх ачааг ихээхэн бууруулна.
Энэ хүрээнд “Lunar Resources” компани АНУ-ын сансар судлалын НАСА агентлагаас хүчилтөрөгч дамжуулах хоолой саран дээр барих төслийн судалгааны санхүүжилт авчээ. Хүчилтөрөгчийг сарны өмнөд туйлын мөнхийн сүүдэртэй бүсэд илрүүлсэн мөснөөс электролизийн аргаар олборлохоор төлөвлөж байна. Гэвч станцыг олборлолт явуулах газраас хол байгуулсан тохиолдолд хүчилтөрөгчийг өндөр даралт бүхий саваар тээвэрлэх шаардлага гарах аж. Үүнээс зайлсхийхийн тулд хүчилтөрөгч дамжуулах хоолой барих боломжтой гэж үзэж байна. Одоогоор тус компани таван км урт хоолой барих төслийн үзэл баримтлалыг боловсруулж байгаа ба үүнд есөн сар шаардагдах гэнэ. Хоолойг роботуудын тусламжтай угсрах боломжтой бол хоолойг сарны хөрснөөс гаргаж авах боломжтой хөнгөн цагааныг сонгоход тохиромжтой аж. Энэ тохиолдолд дэлхийгээс зөвхөн бэхжүүлэгч болон бусад туслах материал тээвэрлэх шаардлага гарна гэж үзэж байна.
скачать dle 12.0

Санал болгох