Мод үржүүлгийн компаниудын борлуулалтад анхаарахыг хүслээ

🕔 2023/04/25 10:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Манай улсад мод үржүүлгийн 140 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн ихэнх нь 10-аас дээш жилажиллаж буй, хэдэнжилийн өмнөхтэй харьцуулахадүйл ажиллагааөргөжжээ.Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-нд болсон өглөөний уулзалтад танилцууллаа.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэмод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийнкомпани, ААН-үүдийн төлөөлөлтэйуулзах үеэр тэднээс доорх саналуудыг тавив. Үүнд:
  • Трактор, тоног төхөөрөмжийг гаалийн хөнгөлөлтөнд хамааруулж, НӨАТ-аас чөлөөлөхталааршийдвэрлэж өгөх,
  • Сэлэнгийн мод үржүүлгийн компаниудынборлуулалтыг сайжруулахад хамтран ажиллаж, дэмжих,
  • “Ногоон зээл”-ийн санхүүжилтийг шийдвэрлэхтал дээр төрийн оролцоог тодорхой болгох,
  • Уул уурхайн компаниудад мод тарих газар гаргаж өгөх шаардлагатай буйг хэллээ.
Уулзалтыг БОАЖЯ,Ойн газар,Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоозохион байгуулж, гишүүн ААН-үүдийн төлөөлөл оролцлоо.
скачать dle 12.0

Санал болгох