“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд энэ онд 42.9 сая ширхэг мод тарьж ургуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд энэонд 42.9 сая ширхэг мод тарьж, ургуулах төлөвлөгөө гаргаад байна.
Аймаг, нийслэлд2021 онд2.6 саямод, 2022 онд 12.1 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2 сая буюу нийт 16.7 сая ширхэг мод тарьсныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийн үеэр тэмдэглэв.
СайдБ.Бат-Эрдэнэярихдаа, “Монгол орны ой нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгааллын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой,онцлог экосистем гэдгийг онцлоод,2020 оны байдлаар ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувийг эзэлж байгааг дурдлаа.
“Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд200 орчим ажил төлөвлөжээ. Өнгөрсөноны байдлаар “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуйн нэгжүүд "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурж, 21 аймаг, нийслэл 680 сая, уул уурхайн 21 аж ахуйн нэгж 608 сая, банк санхүү,бусад аж ахуйн нэгж нэгдэн 221.1 сая буюу нийт 1.5 тэрбум ширхэг мод тарихаартөлөвлөөд байгаа.
Манай улсад1750 га талбай бүхий мод үржүүлгийн336газар байна.Мод үржүүлгийннэггазрын дундаж талбайн хэмжээ 5.2 га орчим. Тэдгээрт2022 оны эцсийн байдлаар 51.6 сая тарьц, суулгац ургуулсны зэрэгцээ “Тэрбум мод’’хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлан ургуулах чиглэлээр 1017 сургагч багш бэлтгэж, МУИС-д хоёрдогч бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж,2022-2023 оны хичээлийн жилд 52 оюутан элсэн суралцаж байна.БХЯ,ХААИС хамтран давхардсан тоогоор 23.600 хүнд мод тарьж, ургуулах 40 цагийн сургалт, 120 хүнд сургагч багшийн сургалт, ШШГЕГ-тай хамтран 23.876 хүнд сургалтыг цахим, танхим, дадлага хослуулж явуулав. Цаашид ойн салбарт ойрын3жилд 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх шаардлагатайг салбарын сайд онцолж байлаа.
Үүний дарааНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав.
Тэрбээр, БОАЖЯ, НЗДТГхооронд “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээг 2021 онд байгуулж,нийслэлд 2030 он хүртэл 120 саяас доошгүй мод тарьж ургуулах амлалт өгснийг дурдаад,“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050", Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" бодлогын баримт бичигтэй уялдуулан доройтсон ойг нөхөн сэргээх, хамгаалалтын ойн зурвас байгуулах-агро ойн аж ахуйг хөгжүүлэх, хотын ногоон байгууламжийг нэмэхээр “Нэг зуун хорин сая мод” тарьж, арчлан хамгаалж, ургуулах үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгуулна” гэлээ.
Улаанбаатар хот 470.444 га нутаг дэвсгэртэй бөгөөд 1/4 хувийг буюу 116,258 га талбайг ойн сан эзэлдэг. Ойн сангийн талбайн 95,233 га буюу 84.4 хувь нь ойгоор бүрхэгдсэн, 17.543 га буюу 15.6 хувь нь ойгоор бүрхэгдээгүйаж.Ойгоор бүрхэгдээгүй талбайн 17.098 га талбайг ойжуулах, нөхөн сэргээх шаардлагатайбайгаа.“Тэрбум мод” хөдөлгөөний дүнд 2030 он гэхэд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 20.2 хувь байсныг 22.9 хувьд хүргэхийг зорьж байна. Мөнойжуулалт, ой нөхөн сэргээлтийг 12.948 га талбайд 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га талбайд 34.3 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэх чиглэлээр 3750 га талбайд 65 сая, нийт 120 сая ширхэг мод тарьж, арчлан хамгаалж, ургуулахюм. Улаанбаатар хотод энэоны 4 дүгээр сарын байдлаар 29 аж ахуйн нэгжийн 49.6 га талбай мод үржүүлгийн газар байна. Эдгээрт 4.6 сая ширхэг тарьц, суулгацын нөөцтэй урьдчилсан мэдээ гаргажээ.
Эдгээр ажлын дүнд Улаанбаатар хотод2030 он гэхэд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 28.170.245, хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжид 25.216.245, тусгай хэрэгцээний ногоон байгууламжид 11.613.510 ширхэг мод тарина. Ингэснээрнэг хүнд ногдохногоон байгууламжийн хэмжээ 2021 онд 5.1 ам метрбайсныг2030 онд 25 ам метрт хүргэх аж.
Нийслэлийн ногоон бүсийн ойг нөхөн сэргээх, хамгаалалтын ойн зурвас байгуулахүйл ажиллагааг хэрэгжүүлэхэд86.6 тэрбум, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэх, арчлан хамгаалахад 8.2 их наяд төгрөгшаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.Энэүйл ажиллагаагулс, нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөснийг З.Төмөртөмөө мэдээлэлдээ онцлов.
Түүнчлэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөц,мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэх, ойн мэргэжлийн байгууллагуудад мод үржүүлгийн зориулалтаар газар олгох, мод үржүүлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мод үржүүлэг, агро-ойн аж ахуй байгуулахад усан хангамж, ус ашиглалтыг зохицуулах, агро-ойн аж ахуйн загварыг олон улсын туршлагад үндэслэн хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог сайжруулах, мод тарих соёлыг нутагшуулах нөлөөллийн аян зохион байгуулахыгУИХ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.