Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан Туркийн ард түмэнд нэг өдрийн цалингаа хандивлалаа

🕔 2023/02/22 16:35

БНТУ-д болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдан, хэдэн мянгаараа орон гэргүй болсонд гашуудаж, дэлхийн олон орноос аврах баг, хандив тусламж хүргэсээр байна. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид нэгдэж, нэг өдрийн цалин буюу 78,764,495 төгрөг хандивласныг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Элчин сайд Зафер Атешид гардуулж өгчээ
БНТУ-ын Элчин сайд Зафер Атеши “Гадаад томилолтоос дөнгөж ирэнгүүтээ бидний эмгэнэлийг хуваалцахаар ирсэн сайд танд, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг Монгол Улсын Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн хот руу баг илгээж, найман хүний амь авраад эх орондоо ирсэн. Мөн иргэдийн хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байгаа. Та бүхний тусыг Туркийн ард түмэн хэзээ ч мартахгүй” гэжээ. 
скачать dle 12.0

Санал болгох