БОАЖ-ын дэд сайд М.Ганбатад агаарын бохирдлын асуудалд анхаарал хандуулах үүрэг өгөв
🕔 2023/01/10 11:25
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн БОАЖ-ын дэд сайдыг чөлөөлөх, шинээр томилох тухай Монголын Улсын Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын Салбарын удирдлага зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн танилцуулснаар БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авчээ.
Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайд М.Ганбаатарт агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулж, үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж, ажилдаа шуурхайлан орох үүрэг өгөв.
БОАЖ-ын дэд сайдын ажлаа хүлээлгэн өгч, Эдийн засаг хөгжлийн дэд сайдаар томилогдож буй Г.Түвдэндоржид цаашдын ажилд нь амжилт хүсч, салбар хоорондын уялдааг сайжруулж илүү нягт, хамтран ажиллахыг хүсэв.
скачать dle 12.0