Эрэн хайх, аврах баг Турк Улсыг зорилоо

🕔 2023/02/08 10:03

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 4.34 цагт БНТУ-ыг зорин нислээ. Монголд Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Турк Улсад үүрэг гүйцэтгэх эрэн хайх, аврах бүлгийн багийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тэрбээр “Монгол Улс БНТУ-тай түүхэн найрсаг уламжлалт харилцаатай. Тухайлбал, Монгол Улсад 2010, 2016 онд тохиолдсон зудын гамшгийн үр дагаврыг арилгахад БНТУ-ын Засгийн газраас хүмүүнлэгийн бараа, материал тусламж үзүүлж, өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумын малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэж байсан. Та бүхэн хүлээн авагач улсын зохион байгуулагч талын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулахгүй, учирч болзошгүй эрсдэлийг тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллаарай. Олон улсын аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд эргэн ирэхийг хүсэж байна” гэсэн юм. 
сонин mn
Мөн Монгол Улсад суугаа Турк Улсын Элчин сайд Зафер Атеш “Нэг ч гэсэн Турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж буй та бүхэнд баярлалаа. Хүнд бэрх цагт монголчууд та бүхний халуун сэтгэлийг Туркийн ард түмэн хэзээд талархан хүндэтгэж, ач санаж явах болно” хэмээв.
 
сонин mn
ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид үүрэг гүйцэтгэх юм. Тус багт ОБЕГ-ын Эрэлч нохойн албаны Марта, Балу дуудлагатай ноход багтаж байгааг ОБЕГ мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох