Япон, Америк, Оросын сансрын нисгэгчид ОУСС-д очжээ

🕔 2022/10/07 11:37

Япон, Америк, Оросын сансрын нисгэгчид ОУСС-д очжээ

 

Япон, Америк, Оросын сансрын нисгэгчдийг тээсэн сансрын хөлөг Олон улсын сансрын станцтай /ОУСС/ амжилттай залгагджээ. “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг пүрэв гаргийн 21:00 цагийн орчимд буюу тус хөлгийг тээсэн пуужин АНУ-ын Флорида муж улс дахь Кеннедигийн нэрэмжит сансар судлалын төвөөс хөөрснөөс ойролцоогоор 29 цагийн дараа ОУСС-д очсон байна.
 
Энэхүү багийн бүрэлдэхүүнд АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ сансрын нисгэгчид болох Николь Манн, Жош Кассада, ОХУ-ын төрийн өмчит "Роскосмос" корпорацын сансрын нисгэгч Анна Кикина, Японы Сансар судлалын агентлагийн сансрын нисгэгч Ваката Койчи нар багтжээ. Тэд Сар, Ангараг гараг руу сансрын нисгэгчдийг илгээхэд бэлтгэх туршилтуудыг хийнэ. Өдгөө 59 настай В.Койчийн хувьд сансарт тав дахь удаагаа буюу Японы сансрын нисгэгчдээс хамгийн олон удаа нисэж байгаа нь энэ юм. Тэрбээр ОУСС-д ойролцоогоор зургаан сарын турш үүрэг гүйцэтгэнэ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох