Красноярскийн хязгаараас Монгол оронд шилмүүст моддын суулгац нийлүүлэхэд бэлэн байна

🕔 2022/12/26 17:20

КРАСНОЯРСК. /TASS/.
 Красноярскийн хязгаараас Монгол орны ойг нөхөн сэргээхэд зориулж 6 сая гаруй шилмүүст моддын суулгац нийлүүлэхэд бэлэн байна. Энэ тухай тус бүс нутгийн захирагч Александр Усс ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 
 
“Красноярскийн хязгаар ойжуулах, ойг нөхөн сэргээх арвин туршлагатай. Монголын тал манай суулгацуудыг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бид шилмүүст моддын суулгацуудаа санал болгоход бэлэн байна. Тодруулбал, 6 сая гаруй суулгац нийлүүлэх боломжтой” гэдгийг Усс мэдээлээд, суулгацуудыг нийлүүлэх хугацааг “ярихад эрт байгааг” нэмж хэлсэн байна. 
 
Монгол Улсын "Тэрбум мод" тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай гэрээнд тус бүс нутаг энэ зун гарын үсэг зурсан юм. Красноярскийн хязгаарт ОХУ-ын ойн нөөцийн 14 хувь нь байдаг. Тус бүс нутагт ойн салбарын 1500 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 40 мянган хүн ажиллаж байна.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох