Дэлхийн стандартыг ХАА-н салбарт нэвтрүүлэх “Мэтагро” ХАА-н цогц төслийг Хэнтий аймагт хэрэгжүүлж байна

🕔 2022/11/07 15:13

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт эхлүүлэх ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй тус яамны агентлагуудын дарга, холбогдох мэргэжилтнүүд Хэнтий аймагт ажиллалаа.
Улмаар тус аймагт хэрэгжүүлж буй “Мэт Агро” хөдөө аж ахуйн цогц төслийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцсон юм. Уг төсөл хэрэгжсэнээр 200 ажлын байр бий болгох аж. Одоогийн байдлаар тус аймгийн Өлзийт тосгоны Чандганын талд 10200 га газарт үйл ажиллагаа эхлүүлээд байна. Тодруулбал, энэ онд 100 га талбайд усалгааны систем байгуулж, ус хуримтлуулах, дамжуулах байгууламж, усалгаатай газар тариалан, модны үр суулгац тарих хүлэмж, үхрийн аж ахуй зэрэг байгууламжийн ажлыг хийж эхэлжээ. Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт дэлхийн стандарт нэвтрүүлж, газар тариалан, мал аж ахуй хосолсон дэвшилтэт технологийг ашиглан бүс нутгийн бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм байна. “Үхрийн аж ахуй”-г ирэх арванхоёрдугаар сард бүтээн байгуулах бөгөөд энэ онд 2230, 2023 онд 10 мянган толгой, 2024-2025 онд 20 мянга гаруй толгой үхэр худалдан авалт хийж, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Олон улсын чанарын стандартад нийцсэн хөдөө ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж буйг сайшаан ажлын байр нэмэгдүүлэх, газар тариалан, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой төсөл хэрэгжүүлж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Хэнтий аймгийн хувьд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны “Хүнсний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол гаргуулан, таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
https://tsahiur.mn/n/s/11635
скачать dle 12.0

Санал болгох