"Сүхэспартнер" компани: 15 жилийн хугацаанд 160 тэрбум ам.долларын орлого татах боломжтой
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг зарласны дараа мод ургуулахтай холбоотой мэдээлэл, судалгааг олон нийт сонирхох болсон.
Тэгвэл “Сүхэспартнерс” компани нь зөвхөн мод тарина гэсэн ганцхан өнцгөөр зах зээлийг харах бус НҮБ-ын баталсан бизнес моделийг хэрэгжүүлэгч болгож, Карбон хийн олон улсын гэрээ, үүрэг даалгавар, улс хоорондын кредит, квотын хэлэлцээртэй холбогдох бүхий л цогц менежментийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Жишээ нь, элсэн цөлийг амжилттай ногооруулсан олон туршлагуудыг НҮБ судалж үзээд 160 тэрбум ам.долларын орлого татсан нэгэн компанийн бизнес моделийг 2017 онд баталсан байдаг. Тэрхүү бизнес моделийг нэвтрүүлж байна. Энэ бизнес моделиор 30 жилийн хугацаанд 6000 км.талбайд 500 гаруй нэр төрлийн ургамал тариалж, 18.3 сая тонн хүчилтөрөгч “үйлдвэрлэж”, 15.4 сая тонн нүүрстөрөгч шингээж, 24 тэрбум куб ус хуримтлуулж, 70 тэрбум ам.долларын экологийн баялаг бүтээж, 102 мянган хүнийг ядуурлаас гаргаж, нэг сая ажлын байр бий болгосон байдаг.
Хэрвээ Бид энэ загвараар ажиллавал 15 жилийн хугацаанд 160 тэрбум ам.долларын орлого татах боломжтой.
Ингэж дорвитой байж чадвал, хамтарсан кредит олгох механизм, квот гээд олон боломжууд нээгдэж мөн олон улсын зах зээл ч нээлттэй болно.
Манай улс шиг хүнд үйлдвэрээ хөгжүүлсэн улс орнууд байгаль бохирдуулсныхаа төлбөрт их хэмжээний ам.долларыг төлдөг. Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийг бууруулсан тал өөрт олгогдсон кредитээ, хүлэмжийн хийг хязгаарлах үүрэг хүлээсэн талд худалдах, мөн ялгаруулах эрхийн худалдаа гэж Монгол шиг үйлдвэрлэл хөгжөөгүй улс зах зээлд эрхээ арилжих тухай яригддаг.
Тиймээс “Сүхэспартнерс” компани нь карбон зах зээл дээр хамтран ажиллахаар дэлхийн өнцөг булан бүрээс хандахад бэлэн байгаа олон улсын байгууллагуудтай үндэсний эрх ашгийн үүднээс ажиллах чадвартай компанийг бий болгож эх дэлхийнхээ төлөө, даян дэлхийн түншлэгчидтэйгээ мөр зэрэгцэн хамтран ажиллах үндсэн зорилготой. Ингэж олон улсын хүнд үйлдвэрүүдтэй нөхөрлөж тэднээс цэвэр хөгжлийн механизм, өндөр технологид суралцаж, мөн тэдэндээ өөрийн одоогийн боломжоороо дэмжлэг үзүүлж ажиллах нь удахгүй улс эх орондоо хүнд үйлдвэрүүд барьж хөгжүүлэх хэтийн зорилготой аж.