Зэсийн орлого өсөж, нүүрснийх буурчээ

🕔 2022/03/07 12:12


Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан энэ оны төсөвт уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.3 их наяд төгрөг байхаар тооцоолсон.
Тухайлбал, 36.5 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан юм.
Тэгвэл УУХҮЯ-ны мэдээллээр, энэ оны нэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.  Ашигт малтмалын төрлөөр нь ангилан харвал:
 
  • Зэс 238.7 тэрбум төгрөг,
  • Алт 16.0 тэрбум төгрөг,
  • Нүүрс 15.8 тэрбум төгрөг,
  • Цайр 14.1 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 7.2 тэрбум төгрөг,
  • Төмөр 3.1 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 4.1 тэрбум төгрөг.
 
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өссөн байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:
 
  • Зэс 180.9 (4.1 дахин) тэрбум төгрөг,
  • Цайр 9.4 (3.0 дахин) тэрбум төгрөг,
  • Алт 8.9 (2.3 дахин) тэрбум төгрөг,
  • Бусад 2.8 (3.1 дахин) тэрбум төгрөг.
 
Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:
 
  • Нүүрс 33.1 (67.7%) тэрбум төгрөг,
  • Төмөр 9.6 (75.6%) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 0.6 (8.2%) тэрбум төгрөг.
скачать dle 12.0

Санал болгох