Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг урьд урьдаас илүү ойр давтамжтай болсныг сүүлийн жилүүдэд тохиосон ган гачиг, үерийн гамшиг илтгэнэ

🕔 2022/11/15 15:07

Улс орнууд дэлхийн дулаарал, агаарын бохирдлыг бууруулах олон шийдэл эрэлхийлснээс хамгийн үр дүнтэй нь нүүрс хүчлийн хийг бууруулах явдал юм. Карбон хийг шингээгч байгалийн агаар шүүгч бол мод. Манай улс “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн сацуу Карбон зах зээлээс олон тэрбум ам.долларын орлого оруулж, ашиг хүртэх боломжтой. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Sukhespartners” ХХК нь одоогийн уул уурхай бүхий хүрэн эдийн засгаас ногоон эдийн засгийн чадавхийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж НҮБ-аас батлагдсан бизнес моделийг авч, Монгол нутаг дахь элсэн түйрэнг зогсоох, говийн бүсийг ногооруулах, хэт халалтыг бууруулах, нүүрс хүчлийг шингээх, усны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорилт тавин салбартаа манлайлан ажиллаж байна. 
“Sukhespartners” ХХК-ий зүгээс мод үржүүлж, ургуулсан ч борлуулалт байхгүй бол санхүүгүй болно. Тэр чигээрээ мухардалд байсан ойн салбарынхан Ерөнхийлөгчийн санаачлагаас хойш сэргэж, боломжийг хүлээж байсан юм шиг  зориг шулуудан ойн салбар гэдэг их айлыг төр, уул уурхайн салбарынхан хамжаад сэргээн босгоод өгвөл улс оронд валютын маш том урсгал тун удахгүй бий болно гэж үзэж байна.
Тиймээс салбарынхан төрийн бодлогыг боломж гэж хүлээн авч овсгоо самбаатай ажил хэрэгчээр хандах ёстой. Ойн салбараа өргөн хүрээтэй харж богино хугацаанд сэргэлт авч өөрчлөлт, шинэчлэлт хийн нэгнээ нөхсөн өртгийн сүлжээнд эрч хүчтэйгээр нэгдэн масс үйлдвэрлэлд шилжин, шинэ технологи нэвтрүүлэн ажиллах шаардлагатай юм. 
“Sukhespartners” ХХК нь мэдлэгт тулгуурласан ойн салбарын бизнесийн экосистемийг бүрдүүлж, модны масс үйлдвэрлэл эрхлэн үр ашигтай бизнесийн циклд орох замаар Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засгийн нэгэн том тулгуур баганыг босголцох зорилт тавин ажиллахаас гадна стратегийн хувьд НҮБ-ын 2021-2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт “Алсын хараа-2050”, урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратегийн төсөл гэх мэт бодлогуудтай үйл ажиллагаагаа уялдуулан төлөвлөөд байна.
Ингэснээр ойн салбарын компаниуд нэгдэж, хамтран ажиллавал “Тэрбум мод” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж болохоор.
скачать dle 12.0

Санал болгох