Д.Патрушев: ОХУ ядуу буурай орнуудад 500 мянган тонн үр тариа үнэ төлбөргүй нийлүүлнэ

🕔 2022/10/31 20:48

ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Патрушев: "Орос улс  дэлхий нийтийг шаардлагатай хэмжээний хүнсний бүтээгдэхүүнээр хангахад бэлэн байгаа тул манай улс ойрын дөрвөн сард ядуу буурай орнуудад 500 мянган тонн үр тариа үнэ төлбөргүй нийлүүлэх хүсэлтэй байна. Бид үүнийг найдвартай түнш болох Турк Улсын оролцоотойгоор хийх болно" гэв.
 
Түүнчлэн Украины боомтуудаас гардаг хөлөг онгоцууд голдуу хөгжсөн улс орнуудыг зорин явж байгаа учраас үр тарианы хэлэлцээр нь тусламж хэрэгтэй байгаа орнуудын асуудлыг шийдэхгүй байна. Уг хэлэлцээрийн хүрээнд экспортлож буй хүнсний 60-100 хувийг Европын Холбооны орнууд л авдаг тул олон улс хохирч байна гэж Патрушев дүгнэв.
 
10 дугаар сарын 27-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва боомтуудад гацсан бордоогоо ядуу буурай орнуудад үнэ төлбөргүй өгөхөд бэлэн байгаа ч барууныхан хүсэхгүй байна гэж мэдэгдсэн билээ.
 
Түүнчлэн Европод Оросын бордоонд тавьсан хязгаарлалт, хоригийг цуцлах тухай шийдвэрийг гаргаж, дараа нь эдгээр хязгаарлалтыг зөвхөн Европын Холбооны орнуудад зориулсан бордооны хувьд цуцалсан гэх тайлбар хийн, ингэснээр хэрэгцээтэй орнууд руу хийгдэх нийлүүлэлтийг хязгаарласанд Путин эгдүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
 
 
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/133660
скачать dle 12.0

Санал болгох