Ковидын айдас-дэлхийн шинэ зэвсэг
Чинээлэг орнууд хүн амынхаа тооноос илүү их ковидын вакцин худалдан авчээ. 100 хүнд дунджаар 105 тун авсан бол бага орлоготой орнуудад 100 хүнд хоёр тун ногдож байна. Энэ бол цар тахлын дараах дэлхийг тодорхойлох зураглал юм. Ковидын эхэн үед улс үндэстнүүдийн дунд тэгш бус байдал үүсгэх эрсдэлтэй. Хачирхалтай нь, одоо бид вирусийг хяналтандаа авсан ч тэгш бус байдал газар авч байна. Вакцин чинээлэг орнуудын иргэдэд вирусийн эсрэг амьдрах боломжийг олгосон. Ядуу буурай орнуудад тийм биш. Бараг тэрбум хүн амтай дэлхийн хамгийн ядуу 30 орон хүн амынхаа дөнгөж хоёр хувийг бүрэн дархлаажуулжээ. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад энэ үзүүлэлт 0.1, Гаитид 0.24, Чадад 0.27, Танзани улсад 0.36 хувьтай байна.
Вирустэй хамт амьдрах гэдэг нь ийм орнуудад барууныхаас тэс өөр утгатай. Эдийн засгаараа тэргүүлдэг орнуудын явуулж буй бодлого ядуу үндэстнүүдэд хүнд тусдаг. Оны эцэс гэхэд “Их 7” бүлгийн орнууд ковидын эсрэг нэг тэрбум тун вакцин нөөцөлнө. Энэ бол Сахарын цөлийн Африкийн насанд хүрсэн хүн амыг бүрэн вакцинжуулахад хангалттай тун юм.
Хачирхалтай нь, ядуу орнууд вакцинд анхаарал хандуулдаг ч тарилга хийлгэх хүсэлтэй иргэдэд зориулсан хангамж байдаггүй. Ихэнх улсад вакцины талаар эргэлзээ өндөр байна. Вакциныг халаасныхаа зузаан эсэхэд үндэслэн тарааж өгдөг системд логик, хэрэгцээ бага зэрэг нөлөөлдөг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ядуу орнуудын дархлаажуулалтын хүртээмжийг нэмэгдүүлэх кампанит ажил, Эпидемийн бэлэн байдлын инновацын эвслийн санаачилсан “Ковакс” хөтөлбөр бага, дунд орлоготой 92 улсад вакцин тараадаг. Одоогоор амласан хоёр тэрбум тунгийнхаа арваас бага хувийг түгээжээ. Харин Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Саудын Араб, Катар улс хэдэн зуун мянган тун вакцин худалдаж авсан.
Дэлхийн вакцинжуулалтыг баталгаажуулахын тулд хувийн ашиг сонирхлын шалтгаан бас бий. Вакцин хийлгээгүй том популяц нь шинэ хувилбарууд гарч ирэх өргөн боломжийг бий болгож, үр дүн муутай тарилгад хамрагдсан хүн амыг ч эмзэг байдалд оруулдаг. Тэгш бус байдал нь тахал өвчнийг тодорхойлолт. Африкийн орнуудад халдвар, нас баралтын тоо харьцангуй бага. Энэ нь тивийн хэмжээнд ковидын бодит байдлаас илүүтэйгээр мэдээлэл цуглуулалт муу байгаатай холбоотой. “Дельта” хувилбарыг Европт хяналтандаа авсан ч Сахарын цөлийн ихэнх хэсгийг эзэлж байна. Ардчилсан Конго, Танзани улсын хүн амын нэгээс бага хувь нь вакцинд хамрагджээ. Түүнчлэн цар тахал буурай орнуудын бусад эндемик өвчнийг эмчлэх чадавхыг бууруулдаг. Судалгаагаар ХДХВ, сүрьеэ, хумхаа өвчний улмаас нас баралт 36 хувиар нэмэгджээ.
Эрүүл мэндийн үйлчилгээ нь тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх урт хугацааны нөлөө юм. Олон улсын валютын сангаас “Вакцины хүртээмжид эрс ялгаатай байдлаас үүдэлтэй хоёр талын сэргэлт муудаж байна" гэж анхааруулжээ. Ковидын бодлого дэлхийн бие даасан тусгаарлалтыг бэхжүүлэх магадлалтай юм.
Аль хэдийнэ чинээлэг үндэстнүүд “Европ цайз”, “Британийн цайз”, “Австралийн цайз” гэсэн тусгай хүрээлэлтэй. Барууны орнуудад “Оффшоринг бүс” гэх тогтмол бус цагаачид, орогнол хүсэгчдийг гуравдагч оронд байрлуулах хатуу шаардлага түгээмэл болжээ.
АНУ Афган дүрвэгсдэд хүртэл ийм маягаар хандаж байна. Вакцины паспорт, хорио цээрээр хэмжигдэх тахлын дараах ертөнцөд ийм бодлого улам бэхэжнэ. Өнгөрсөн долоо хоногт Грекийн цагдаа нар ковидын шинжилгээнд хамрагдаагүй цагаачдыг 5000 еврогоор торгожээ. Энэ бол ковидын бодлогыг хэрэгжүүлэхээс илүүтэйгээр айлгах, доромжлох зорилгоор бүтээсэн утгагүй алхам бололтой. Ковидын айдас цагаачлалын хатуу, ялгаварлан гадуурхах бодлогыг хэрэгжүүлэх өөр нэг шалтгаан болж магадгүй юм. Вакцин хийлгэсэн чинээлэг болон вакцинд хамрагдаагүй ядуу буурай хүмүүсийн хооронд тусгаарлагдсан ертөнцөд барууны бус орнууд өөрсдийгөө “улаан жагсаалт” -д нэг бус аргаар оруулна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин