09.23: Ургац хураалтын нөхцөл байдал

🕔 2022/09/23 13:35

09.23: Ургац хураалтын нөхцөл байдал

 

Улсын хэмжээнд 2022 онд 378.1 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 588.5 мянган га-д тариалалт хийсэн байна.

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна. Улсын хэмжээнд  таван их, дээд сургууль ЗХЖШ-ийн 18 анги нэгтгэлээс нийт 3102 оюутан цэргийн албан хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

скачать dle 12.0

Санал болгох