“Finincial Times”: ОХУ-д дайчилгаа зарласнаас хойш 3500 гаруй буриад Монгол руу нэвтэрчээ

🕔 2022/10/10 14:38

Орост фронтын шугамаа бэхжүүлэхийн тулд дор хаяж 300 мянган цэрэг шаардлагатай байсан ч дайчлах ажиллагааны хүрээнд үүнээс ч олон хүн хамрагдсан. 2014 онд ОХУ-д нэгдсэн Крымд голдуу татар үндэстнийг дайчилсан байна. Украины төрийн бус байгууллага болох “CrimeaSOS”-ийн мэдээлснээр, тус улсын зарим хэсэгт цэрэг татлагын мэдэгдэл хүлээн авсан эрчүүдийн 90 орчим хувь нь Крымын татар үндэстэн байсан ч тэд нийт хүн амын дөнгөж 13-15 хувийг бүрдүүлдэг байна.
Одоо Киевт амьдардаг боловч Крымд гэр бүл нь байдаг  татар идэвхтэн нэг тосгоны дайчилгаанд хамрагдсан 10 хүн тутмын ес нь татарууд байгаа тухай ярьжээ. Тэрбээр  хоёр  хүү нь Судак хотоос хэрхэн зугтаж, түрээсийн автобусаар Казахстан руу нэвтэрсэн тухай мөн ярьжээ.
Онгоцонд явсан 53 зорчигчийн 51 нь татарчууд байжээ. Одоогоор тус хойгт амьдарч байгаа, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн Крымийн татар иргэн хэлэхдээ, дайчилгаа  маш аймшигтай, учир нь бид хүн амын хамгийн бүтээмжтэй хэсгийг алдаж байна, гэр бүл, хүүхэд бий болгож чадах хүмүүс бүгд байхгүй болсон. Манай хүн ам зүйд сөргөөр нөлөөлсөн. "Үндэстний цөөнхийн бусад бүс нутгаас ирсэн идэвхтнүүдийн үзэж байгаагаар энэхүү шударга бус хандлага нь  үндэстний цөөнхийн үзэл бодлыг таслан зогсоох зорилготой байж магадгүй аж.
“Хотоор чөлөөтэй алхах боломжгүй болсон. Хүмүүсийг баруун зүүнээс нь барьж аваад л байна. 63 настай, 56 настай хүмүүсийг ч авч явсан тохиолдол гарч байна” гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөд Халимагийн Бүгд Найрамдах Улсаас гарч явсан 32 настай Алдар Эрендженов ярьжээ. Тэрбээр "Салан тусгаарлах үзэл бодлыг таслан зогсоохоор бүх залуусыг авч хаяхын тулд хийсэн гэдгийг би ойлгож байна" гэжээ. Зарим бүс нутагт дайчлах ажиллагаа нь эсэргүүцэлтэй тулгарсан. Дагестаны жагсагчид өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн удаа цагдаа нартай мөргөлдөж, Якут, Тувад  эмэгтэйчүүд жагсаж, “Энэ бол бидний дайн биш” хэмээн хашгирч байв.
Энэхүү төсөл нь Дагестаны олон нийтийн санаа бодлыг эрс өөрчилсөн гэж орон нутгийн "Новое дело" сонины орлогч редактор Идрис Юсупов ярьжээ.
Тэрбээр  "Тэд дайчилгаа зарлахад Засгийн газрыг дэмжиж байсан хүмүүс ч гэсэн энэ нь хайртай хүмүүст нь  нөлөөлж болзошгүйг ойлгосон. Одоо бүгд юу болж байгааг мэдэж байна. Хүмүүс бухимдаж, дайчилгааг орхиж, дайжиж эхэлсэн” гэжээ. Цөөнхийн зовлон зүдгүүр нь Оросын хөршүүдийн өрөвдөх сэтгэлийг төрүүлэв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгэндээ тэднийг дайчилгаанаас зайлсхийж, Кремлийг эсэргүүцэхийг уриалсан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж язгуур угсаа нэгтэй, төрөл төрөгсөдтэй буриад, тува, халимагуудыг үндэстэн рүүгээ дүрвэхийг уриалсан. Тэрбээр "Энэхүү цуст дайн эхэлснээс хойш Орост амьдардаг үндэстний цөөнхүүд хамгийн их хохирол амссан" гэжээ.
ОХУ-д дайчилгаа зарласнаас хойш 3500 гаруй буриад Монгол руу нэвтэрчээ. Мөн 1920-иод онд хувьсгал болон Зөвлөлт засгийн эхэн үед гэр бүлээрээ Оросоос дүрвэсэн Монгол дахь алс холын хамаатан садантайгаа дахин холбоо тогтоожээ. Тэд "Чи хорин хэдэн онд зугтсан, одоо бид ч бас зугтаж" байна гэж хошигнож байгаа аж.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0

Санал болгох