Илон Маскийн мэдэгдэл Киевийг хилэгнүүлэв

🕔 2022/10/05 17:58

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Михаил Подоляк Украины мөргөлдөөнийг хэрхэн зохицуулах боломжийн талаар илэрхийлсэн АНУ-ын тэрбумтан Илон Маскийг хатуу шүүмжилжээ.
“Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск хэрэв Орос улс бүрэн дайчилгаа явуулбал Украин ялна гэдэгт итгэхгүй байна хэмээн жиргэжээ.
ОХУ одоогоор хэсэгчилсэн дайчилгаа явуулж байгаа. Хэрэв Крымд заналхийлбэл Орос бүрэн дайчилгаа явуулна гэж Маск үзэж байна.
“Талууд асар их хүний хохирол амсана. Оросын хүн ам Украиныхаас гурав дахин илүү тул Украины дайнд ялах магадлал бага. Украины ард түмний төлөө санаа зовниж байгаа бол энх тайванд хүрэхийг эрмэлз” хэмээн тэрбээр жиргэсэн байна.
Маск НҮБ-ын ажиглалт дор ОХУ-ын шинэ бүс нутгуудад бүх нийтийн санал асуулга дахин явуулах нь Орос, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх боломжтой гэсэн санал дэвшүүлжээ. Крым албан ёсоор Оросын нэг хэсэг болно. 1783 оноос хойш Никита Хрущевыг алдаа гаргах хүртэл ийм байсан. Үүний дараа хойгийн усан хангамжийг баталгаажуулах шаардлагатай ба харин Украинд төвийг сахисан улс хэвээр үлдээх хэрэгтэй гэжээ.
Үүний хариуд Михаил Подоляк “Оросыг хэнийг ч сүрдүүлэх боломжгүй болгохын тулд цэрэггүй, цөмийн зэвсэггүй улс болгох ёстой гээд цэргийн гэмт хэрэгтнүүд олон улсын шүүхийн өмнө очих болно. Үүний төлөө санал хураах уу?” гэж бичсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох