Хятад анхны ачаа тээгч "Тяньжөү-1" хөлгөө амжилттай хөөргөжээ
🕔 2017/04/21 12:22
Хятадын "Тянь Жөү-1" ачаа тээврийн сансрын хөлгийг 4-р сарын 20-ны 19:41 минутад Вэньчаний хөөргөх баазаас хөөргөж, ойролцоогоор 596 секундын дараа сансрын хөлөг пуужингаас тусгаарлаж, товлосон тойрог замдаа орсон байна.
Энэ бол "Тяньжөү" ачаа тээврийн сансрын хөлөг, "Чанжэн-7" зөөгч пуужингаас бүрдсэн сансрын станцын бараа тээврийн систем анх удаагаа ашиглалтад орж буй явдал бөгөөд тойрог замд орсны дараа, урьдчилсан төлөвлөгөөний дагуу "Тяньгүн-2" лабораторитой холбож тусгаарлах зэрэг техникийн олон туршилт хийх гэнэ.
Мөн "Тяньжөү-1", "Тяньгүн-2"-оос бүрдсэн нэгдмэл цогц нь сансар огторгуйд 2 сар гаруй аялах бол "Тяньжөү-1" тусдаа бараг 3-р сар аялах юм. Үүргээ биелүүлсний дараа тойрог замаас гарч, товлосон тэнгисийн усан хилд газардах ажээ.
скачать dle 12.0