Ирэх оны эхээр НАТО-Оросын зөвлөлийн хурал болно гэж НАТО-гийн ЕНБД мэдэгджээ

🕔 2021/12/22 09:13

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 2022 оны эхээр НАТО-Оросын зөвлөлийн хурлыг зохион байгуулж, Москва хоорондын санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр төлөвлөж байна.
“Бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Ирэх оны эхээр НАТО-Оросын зөвлөлийн хурлыг хуралдуулж, хэлэлцээрийн ширээний ард сууж, Оростой ноцтой асуудлуудын талаар хэлэлцэхийг хүсэж байна” хэмээн Столтенберг Мягмар гаригт сэтгүүлчдэд мэдэгджээ.
Мөн тэрбээр НАТО-гийн холбоотнууд эв нэгдэлтэй байгаа гэдгийг мэдэгдээд Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг намжаахад туслахыг ОХУ-аас шаардаж байна. Хэрэв Орос Украины эсрэг дахин хүч хэрэглэвэл Орос “ноцтой үр дагаварт хүрнэ” хэмээн хэлсэн байна.
скачать dle 12.0

Санал болгох